“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусгавар боллоо
Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд компанид авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Бүрэн эрхт төлөөлөгчийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн амжилттайгаар онцгой дэглэмийн хугацаа дуусгавар боллоо. Онцгой дэглэмийн хугацаанд 15 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийсэн байна.