Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны 16 жилийн ой тохиож байна
10 Цагийн өмнө
163
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны 16 жилийн ой тохиож байна

Өмнийн говь дахь Оюу Толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд одоогоос 16 жилийн өмнө талууд гарын үсэг зурж байлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” компани энэ өдөр дэлхийд эхний дөрөвт эрэмбэлэгдэх зэс, алтны төслийг эхлүүлэх түүхэн гэрээг байгуулсан юм. Гэрээний хэлэлцээрийг С.Баярын тэргүүлсэн Засгийн газар хийж, барууны хөрөнгө оруулагчтай анхны гэрээгээ Монгол Улс байгуулж,  "Оюу Толгой" төслийн алдаа, оноотой Хөрөнгө оруулалтын гэрээний түүх эхэлсэн билээ. Уг төслийн үр дүнд Монголын эдийн засаг жилийн 17 хувиар өсөж, олон улсын анхааралд өртсөн юм. Дэлхийд тэргүүлэх технологи бүхий гүний уурхайн бүтээн байгуулалт энэ хугацаанд өрнөж, гүний уурхай өнөө тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.