Зэсийн үнэ эргэн сэргэж, тонн тутам нь 10,500 ам.доллар болж ирлээ. Үүнд зах зээлд үүссэн нийлүүлэлтийн доголдол шууд нөлөөлөв. Нэмээд АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт улбар металлын үнийг цаашид дэмжих голлох хөшүүрэг болж байна.
Дэлхий даяар зэсийн шинэ ордын нээлт ховордож, дунд хугацаанд зэсийн нийлүүлэлт тасалдах эрсдэл байгаа юм. Энэ нь аранжин өнгөт металлын ханш өсөлт рүү улам тэмүүлэх бодит үндэслэлийн нэг болж байна. Цэвэр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэсийн эрэлт хэрэгцээг нэмж байгаа. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн, тарифын маргаан зэсийн зах зээл цоо шинэ нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байна. Энэ байдал зэсийн үнэ үргэлжлэн өсөх, бүхий л цаг үед одоогийн ханшаа хадгалахад нөлөөлөхөөр байна.