Алтны үнийн өсөлт үргэлжилсэн хэвээр. 2025 он гарсаар шаргал металл 45 хувийн өсөлт үзүүлж, урьд өмнө байгаагүй түүхэн ханш зах зээлд тогтлоо. Унц нь 3850 ам.долларын босгыг давж, энэ 7 хоногийн турш өсөлтийн бүсэд байлаа. Алт руу шилжих хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил улам батжиж, олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлд алтны эрэлт нэмэгдэж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах дохио зах зээлд өгч, хүлээлт үүссэн. Энэ байдал алтны үнэ өсөлтөө хадгалах үндэслэлийн нэг болж байна.