Эдийн засаг энэ онд 5.8 хувиар өснө
2025.10.02
381
Эдийн засаг энэ онд 5.8 хувиар өснө

Монголбанк 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.8 хувиар төсөөллөө. Энэхүү өсөлтийг хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, барилгын салбар голлон тэтгэхээр байна. Тодруулбал, малын зүй бус хорогдол бага, төл бойжилт сайн байж хөдөө аж ахуйн салбарын өсөлт 2025 онд нийт өсөлтийн тал орчим хувийг бүрдүүлэхээр байна.

Уул уурхайн салбарын хувьд зэсийн баяжмалын үйлдвэрлэл /Оюу толгой/ нэмэгдэж байгаа нь өсөлтийг тэтгээд зогсохгүй хүнсний үйлдвэрлэл эргэх, орон сууц, эмнэлэг, сургууль, төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл өндөр байгаа нь өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх аж. Нөгөө талаас нүүрсний экспортын орлого болон биет хэмжээ буурч, үүнээс шалтгаалан авто замын тээврийн орлого буурснаар тээврийн салбар агших дүр зурагтай байгаа юм. Зээлийн өсөлт, гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад удааширч, худалдааны салбарын үйлдвэрлэл мөн адил буурахаар байна

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.