Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бэлтгэл ажил ахицтай урагшилж байна. Өнөөдрийн байдлаар бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил 51.5 хувьтай, арматур бэлтгэх талбайн ажил 81 хувьтай, дайрга хадгалах агуулах 37 хувь, ажилчдын кемп байгуулах ажил 83 хувьтай үргэлжилж байна.