Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг томиллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг томиллоо
Б.Уянга нь УУХҮ-ийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг томиллоо. Б.Уянга нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дэд дарга, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, УУХҮ-ийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Дэд сайдаар томилогдсон Б.Уянга нь ШУТИС-ийг Геологийн зураглал мэргэжлээр бакалавр, Геологийн шинжлэх ухааны магистр, АНУ-ын Харвардын их сургуульд Төв Азийн Неопротерозойгоос доод Палеозой хүртэлх геологийн хөгжлийн түүх сэдвээр доктор хамгаалсан. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.