“Халзан бүрэгтэй” ордын асуудлаар нээлттэй сонсгол болно
2025.09.21
353
“Халзан бүрэгтэй” ордын асуудлаар нээлттэй сонсгол болно

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал /2025.09.22-26/

Даваа гараг /2025.09.22/

Төсвийн байнгын хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим

  • Төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар

Мягмар гараг /2025.09.23/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Их эзэн Чингис хаан танхим

  • Ерөнхий хяналтын сонсгол, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах

Чуулганы нэгдсэн хуралдаан, Их хуралдай танхим

  • “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

Лхагва гараг /2025.09.24/

Хянан шалгах түр хороо, Их эзэн Чингис хаан танхим

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
  • “Эрдэнэс Оюу Толгой”ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох

Төсвийн байнгын хороо, Хэлэлцүүлэг, Жанжин Д.Сүхбаатар танхим

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл

Чуулганы нэгдсэн хуралдаан, Их хуралдай танхим

Пүрэв гараг, /2025.09.25/

Төсвийн байнгын хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим

  • Боловсролын салбарын 2026 оны төсөв

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.