МАК компани Huawei, HMN компанитай нарны цахилгаан станцын EPC гэрээ байгууллаа
11 Цагийн өмнө
99
МАК компани Huawei, HMN компанитай нарны цахилгаан станцын EPC гэрээ байгууллаа

МАК компани Цагаан суваргын Зэс молибденийн төслийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор 50 МВт.ц багтаамжтай цэнэг хуримтлуур бүхий 17.2 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийн түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг БНХАУ-ын Huawei, HMN компанитай байгууллаа.

Сэргээгдэх эрчим хүчний эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр жилд нийт 94.3 ГВт.ц ногоон эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн ялгарлыг 91.6 мянган тонноор бууруулах бөгөөд жил бүр 787 мянган мод тарьсантай дүйцэх үр нөлөөг бий болгоно.

mak_2509171

Эх сурвалж: МАК компани  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.