Уурхайчдын баярыг тохиолдуулан "Miners Day 2023" хүндэтгэлийн арга хэмжээг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхайн салбарын 2023 оны шилдгүүдийг дараах төрөлд тодруулав.
-Шилдэг хөрөнгө оруулагч: "Эрдэнэс Тавантолгой" ХК
-Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч: "МоЭнКо" ХХК
-Хайгуул судалгааны шилдэг байгууллага: "Хан Алтай ресурс" ХХК
-Шилдэг зураг төсөл боловсруулагч: "Гложекс консалтинг" ХХК
-Шилдэг туслан гүйцэтгэгч: "Платинум Ланд" ХХК тус тус шалгарлаа.
Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 27 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 92 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлж байна.