Монгол Улс энэ онд нийт 50 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл 2023 оны 12 дугаар сарын байдлаар 68 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байна. Нүүрсний экспорт бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилтаа энэ онд ийнхүү тогтоолоо. Энэ нь Монголын экспортын түүхэнд байгаагүй үзүүлэлт юм.
Нүүрсний экспортын орлого өссөн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлж байна.