О.Цогтгэрэл: Уул уурхай эдийн засгийн тулгуур, гэхдээ бидэнд “Нийгмийн зөвшөөрлийн” тогтолцоо хэрэгтэй байна
"Уул уурхайн 7 хоног"-ийн хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг онцоллоо.
Тэрбээр "Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур гэдгийг бид мэднэ. Өнөөдөр ашигт малтмалын салбар нь манай нийт экспортын 90 гаруй хувийг, ДНБ-ий дөрөвний нэгийг, төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлж байна. Манай эдийн засгийн чадавхи, төсвийн орлого, мөнгөний тогтвортой байдал энэ салбараас шууд хамаардаг.
Гэхдээ энэхүү давамгай байдал нь өөрийг эрсдлийг дагуулдаг. Хэрэв буруу удирдвал байгалийн баялгийн орлого төсвийг богино хугацаанд тэлж, иргэд, компани, төрийн хоорондын итгэлцлийг сулруулж засаглалын хямралд хүргэж улмаар ардчиллаас ухрахад хүргэдэг. Энэ бол өнөөдөр бидний тулгараад буй бодитой сорилт юм.
Энэхүү сорилтыг бий болгож буй дараах асуудлуудыг онцлон дурдъя.
Нэгдүгээрт, нийгмийн зөрчил ба орон нутгийн иргэдийн эрх. Олон төсөл орон нутгийн иргэдийн чөлөөтэй, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшилцөлгүйгээр эхэлдэг. Үүнээс болж газар ашиглалт, байгаль орчны доройтол, шударга бус нөхөн олговорын талаар зөрчил үүсдэг. Чухам эдгээр шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд хэд хэдэн аймаг суманд уул уурхайн үйл ажиллагааны эсрэг иргэдийн зохион байгуулалттай хөдөлгөөн өрнөж лиценз эзэмшигч компани үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй байдалтай байна.
Хоёрдугаарт, байгаль орчны асуудал. Монгол Улсын нийтнутаг дэвсгэрийн ойролцоогоор 77% нь цөлжилт багазрын доройтолд өртсөн байна. Үүний шалтгаан уурамьсгалын өөрчлөлт болон мал, бэлчээрийн ашиглалтбайхаас гадна уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хангалтгүй нөхөн сэргээлт, тоосжилт, ус ашиглалт ч нөлөө үзүүлдэг гэж үздэг.
Гуравдугаарт, төсвийн тэлэлт ба ашигт малтмалын нөөцийн төлбөр суурилсан халамжийн эдийн засаг. Монгол улс уул уурхайн гэнэтийн орлогыг эдийн засгаа тогтворжуулахын оронд төрийн тэлэлт, татаас, хавтгайрсан халамжид зарцуулж ирлээ. 2024 онд нийгмийн хамгааллын шилжүүлэг ДНБ-ий 10 хувиас давсан нь хөгжиж буй орнуудын дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт боловч гурван иргэн тутмын нэг нь ядуу, мөн гуравны нэг нь ядууралд маш ойр эмзэг түвшинд амьдарч байгаа байдал өөрчлөгдсөнгүй.
Товчоор хэлэхэд баялгаас олсон орлогоо халамж болгон тараагаад иргэдийн амьдрал сайжирдаггүй болохыг бид хангалттай харлаа.
Дөрөвдүгээрт, хэт хамаарал ба төрөлжилтийн дутагдал. Манай улсын экспортын 80 гаруй хувь нь зөвхөн нэг улсбуюу БНХАУ-д гардаг. Үүн дотроо зэс, нүүрс гэсэн хоёрхон түүхий эд зонхилж, уул уурхайгаас бусадэкспортын салбар дорвитой хөгжиж чадалгүй өнөөг хүрлээ. Энэ байдал нь эдийн засгийг гадны цочролд эмзэг болгож байна.
Тавдугаарт, засаглалын доройтол ба ТӨК-уудын тэлэлт. Эрх баригчид төрийн өмчийн оролцоог багасгахын оронд улс төржсөн, үр ашиггүй, хяналтгүй ТӨК-уудыг тэлсээрбайна. “Эрдэнэс-Тавантолгой” зэрэг компаниуд улс төрийн популизмын хэрэгсэл болж, иргэдэд бэлэн мөнгө тараах, тогтворгүй төслүүдийг санхүүжүүлэх төсвийн гадуурх эх үүсвэл болон ашиглагдаж байна. ТӨК болон төсвийн хэт тэлэлтийн улмаас хувийн хэвшил шахагдаж, иргэний оролцоо бууран, ардчилал гажуудаж байна" гэв.