АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Уул уурхайн ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
4 Өдрийн өмнө
136
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Уул уурхайн ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Уул уурхайн ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Че Чанбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Уул уурхайн долоо хоног-2025 (Mining Week & MinePro)” чуулга уулзалт, үзэсгэлэнд БНХАУ-ын төр, засгийн байгууллага, холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүд, Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсэв.
 
Тэрбээр Монгол, Хятад хоёр орны уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа хайгуул, олборлолтын шатнаас боловсруулалт, үйлдвэрлэлийн түвшинд ахиулан хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд хоёр улсын холбогдох аж ахуйн нэгж, компаниудыг энэ чиглэлээр хамтран ажиллахад Хятадын Уул уурхайн ассоциаци түүчээлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
 
Ерөнхий нарийн бичгийн дарга Че Чанбо “Уул уурхайн долоо хоног (Mining Week & MinePro)” арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд БНХАУ-ын Байгалийн нөөц баялгийн яам, Уул уурхайн ассоциацийн зүгээс энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг дурдаад БНХАУ-ын Байгалийн нөөц баялгийн сайд Гуан Жиөгөөс Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг 2025 оны 10-р сарын 23-25-ныөдрүүдэд Тяньжин хотноо зохион байгуулагдах “China International Mining Conference” 27 дахь удаагийн Хятадын уул уурхайн олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг дамжууллаа.
 
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.