ТОДРУУЛГА: М.Отгон: 1800 тонн буюу 18-19 хоногийн шохойн нөөцтэй, үйлдвэрлэл хэвийн
ТОДРУУЛГА: М.Отгон: 1800 тонн буюу 18-19 хоногийн шохойн нөөцтэй, үйлдвэрлэл хэвийн
Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст хэрэглэдэг шохойны нөөц дууссан тухай мэдээлэл зарим эх сурвалжаар цацагдсан. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тодруулахад, өнөөдрийн байдлаар 1800 тн буюу 18-19 хоногийн шохойны нөөцтэй, үйлдвэрлэл хэвийн байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст хэрэглэдэг шохойны нөөц дууссан тухай мэдээлэл зарим эх сурвалжаар цацагдсан. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тодруулахад, өнөөдрийн байдлаар 1800 тн буюу 18-19 хоногийн шохойны нөөцтэй, үйлдвэрлэл хэвийн байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

Мөн Хөтөлд 1000-1500 орчим тонн бэлэн нөөцтэйгээс гадна Эрдэнэт үйлдвэрт 4 вагон ачигдсан гэдгийг тодотгов. Түүнчлэн хоёрдогч эх үүсвэр “Ялгуун лайм” ХХК, гэрээгээр авах 1000 тн үлдэгдлийг ирэх 7 хоногт татан авахаар вагон захиалга хийгдэж, бэлтгэл ажлаа хангаж буй аж.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.