АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас Рио Тинто компанитай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлээд, цаашид талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой үр дүн гаргаж хамтран ажиллах, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж аюулгүй ажиллагааг хангасан дэлхийн жишиг болохуй уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд монгол залуусыг сургах, бэлтгэх, дадлагажуулах талаар санал солилцов.
Түүнчлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Рио Тинто группийн ТУЗ-өөс нааштай шийдвэрүүд гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.