Г.Ёндон: Оюутын ордын нөөцийг батлуулсны дараа ашиглалтын хугацаа тодорхой болно
6 Өдрийн өмнө
335
Г.Ёндон: Оюутын ордын нөөцийг батлуулсны дараа ашиглалтын хугацаа тодорхой болно
 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Сүүлийн жилүүдэд дэлхийн том эдийн засагтай орнуудын хэмжээнд зэс чухал ашигт малтмалын жагсаалтад орсон. Энэ үед Монгол Улс, Эрдэнэт үйлдвэр хэрхэн яаж ажиллах ёстой вэ гэсэн бодлого давхар явах ёстой. Иймээс Эрдэнэт үйлдвэр 2022 онд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл авсан. 2023 оноос Оюутын нарийвчилсан ажлыг эхлүүлсэн. Сүүлийн гурван жил 49 мянган тууш м3 өрөмдлөгийн ажил хийлээ. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 10 жилийн хугацаанд 15,3 тэрбум төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулаад байна. Эрдэнэтийн овооны эргэн тойронд орд байх магадлал маш өндөр. Тиймээс Эрдэнэтийн овоо орчмын стратегийн хил хязгаарыг тогтоож авсан. Эндээс дараагийн орд,илэрцүүдийг гарган авах зорилготой. Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалтаа хараахан гаргаагүй. Чухал ашигт малтмал өнөөдөр дэлхийн эдийн засагт манлайлж, үнэ ч өндөр байна. Энэ боломжийг манай улс ашиглах хэрэгтэй. Тэгэхээр төр засгийн бодлогыг Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлж хайгуулын ажлаа эрчимжүүлж ажилласнаар Оюутын ордыг илрүүлээд байна. Одоогоор Эрдэнэтийн овоо ордыг 55 жил ашиглах геологийн нөөцтэй. 3,4 тэрбум тонноос 2,2 тэрбум тн-ийг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулсан бол үүнээс гадна Оюутын ордын ашиглалтын хугацаа яригдана. Ер нь Оюутын ордын нөөцийг батлуулсны дараа ашиглалтын хугацаа тодорхой болно" гэлээ. 
oyut_zes_2509081 
oyut_erdenet_ord_250909 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.