Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр тархаад байгаа “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэлд “Оюу Толгой” компанийн зүгээс дараах залруулга тайлбар хүргүүллээ. Ирүүлсэн тайлбарт, 2023 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон гэв.