“Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын III блокын барилга угсралтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын эрчим хүчний суурь чадлыг нэмэгдүүлэх стратегийн чухал эх үүсвэрийн нэг болох “Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжсээр байна. Станцын 150 МВт-ын хүчин чадалтай I блок 2024 онд ашиглалтад орж, улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдон үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол II блокын барилга угсралтын ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн ёслолоор төслийн дараагийн шат болох III блокын барилга угсралтыг албан ёсоор эхлүүллээ. Түүнчлэн III болон IV блок ашиглалтад орсноор станцын нийт суурилагдах хүчин чадал 600 МВт-д хүрэх юм.
Цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр:
- 1000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болно,
- 2000 гаруй хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулагдана,
- Төмөр зам, хатуу хучилттай авто зам, дэд бүтцийн иж бүрэн шийдлүүд хэрэгжинэ.