УИХ-ын хянан шалгах түр хорооны гурав дахь өдрийн сонсголоор “Тавантолгой түлш" ХХК-ийг эхэнд нь хэлэлцлээ. Тус компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг.
“Тавантолгой түлш” ХХК 2700 орчим ажилтантай бөгөөд 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани ТУЗ-ийн 29 гишүүндээ 1.1 тэрбум төгрөгийг цалин болон урамшуулал нэрээр өгчээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 15 гэрээний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой түлш” ХХК-д олгоод байна.