"Баянхөндий" төсөл бүтээн байгуулалтаас алтны үйлдвэрлэлд шилжих мөч тулж ирсэн байна. Тус төсөл Баянхонгор аймагт хэрэгжиж байгаад бөгөөд үйлдвэрлэлийн туршилт тохируулгын ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, шаардлагатай тусгай зөвшөөрлүүдээ авч дуусжээ. Ингэснээр 2025 оны гуравдугаар улиралд анхны алтыг олборлон, оны эцэст олборлолтыг тогтворжуулах хуваарийн дагуу ажиллаж байгааг төслийн зүгээс онцоллоо. Тодруулбал, ирэх сард эхний бүтээгдэхүүнээ хүлээж авахаар байна.
Баянхөндий алтны төсөл нь 2025 оны 6 сарын 12-нд боловсруулах үйлдвэр, уулын ажлууд, ажилтнуудын кэмп, агуулах, химийн бодисын агуулах зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилгын зөвшөөрлийг хүлээн авсан. Энэ оны хоёрдугаар улирлын эцэст төслийн талбайд нийт 454 туслан гүйцэтгэгч болон үндсэн ажилтнууд ажиллаж байгааг ээлжит тайландаа тодотгосон. Химийн бодис ашиглах зөвшөөрлөө авсан.
Баянхөндий төсөл дээр ажиллаж буй ажилтнуудын 35 хувийг Баянхонгор аймгийн иргэд бүрдүүлж буй. Орон нутгаас худалдан авалт хийх, техникийн зөвлөгөө, тусламж үзүүлэх, бичил зээл олгох зэргээр орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажиллаж ирсэн. "Баянхөндий" төслийг хэрэгжүүлэгч нь "Эрдэнэ Монгол" компани.