Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн хашаа угсрах ажил дуусч, өргөст тор суулгах ажил хийгдэж байна.
Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба ний
Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг "Тавантолгой төмөр зам" компани мэдээллээ. Төслийн хүрээнд одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн хашаа угсрах ажил дуусаж, өргөст тор суулгах ажил хийгдэж байна.
Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Мөн “Бүтээн байгуулалтын хаалттай бүс"-д мөрдөх түр журмыг батлуулах ажил явагдаж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 20-30-ны хооронд БНХАУ-ын талтай харилцан тохиролцож батлуулах юм. Энэхүү журам батлагдсанаар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэх юм.