Digitalization &AI in Mining Geology 2025 арга хэмжээг Геологич Д.Гарамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулна
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Digitalization & AI in Mining Geology 2025 эрдэс баялгийн салбарын технологийн арга хэмжээг Оюу толгой бүлэг ордыг нээн илрүүлсэн, Монгол Улсын нэрт геологич Дондогийн Гарамжав агсны дурсгалыг хүндэтгэн, түүний нэрэмжит болгон зохион байгуулна.
Энэ жил Д. Гарамжав агсны мэндэлсний 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний Монголын геологийн шинжлэх ухаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсан хүндэтгэж байна.
Digitalization & AI in Mining Geology 2025 арга хэмжээ “Unlocking Critical Minerals with AI” уриан дор 2025 оны 9 дүгээр сарын 10-нд Чингис хааны үндэсний музейд зохион байгуулагдана.