Үндэсний геологийн албыг бусад газруудтай нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, харьяа байгууллага агентлаг болон газар, хэлтсийн дарга нарын хийж хэрэгжүүлсэн ажлыг сонсож цаашид авах арга хэмжээний талаар дараах үүрэг, даалгаврыг өгөв.
Үүнд:
- Эдийн засаг хөгжлийн яамнаас ирүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хавсралт баримт бичиг болох “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хүргүүлж хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг яаралтай дуусгах;
- Аж үйлдвэрийн байнгын хороо татан буугдсантай холбоотой ажлыг дүгнэж дуусгах;
- Үндэсний геологийн албыг бусад газруудтай нэгтгэх асуудлыг эцэслэж дуусгах;
- Өвлийн бэлтгэл ажил хангах хүрээнд шатахууны нөөцөд анхаарч ажиллах зэрэг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх асуудлуудад анхаарч ажиллах болон бусад дотоод ажлын талаар үүрэг даалгавар өгөв.