Монголбанкнаас Мөнгөний бодлогын тайланг танилцууллаа. Тайланд "Нүүрсний олборлолт өмнөх оноос бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч зэсийн баяжмалын олборлолт болон агууламж нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэж, энэ онд тус салбар 14 орчим хувиар өсөхөөр байна. Ирэх оноос зэсийн баяжмалын алтны агууламж энэ оны түвшнээс буурах хэдий ч нүүрс, төмрийн хүдрийн олборлолт 2025 оны түвшинд хадгалагдах, цэвэр зэсийн олборлолт нэмэгдэх зэрэг нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж, уул уурхайн салбар 2026 онд 7 орчим хувиар өсөхөөр байна" хэмээн үзжээ.