"Эрдэнэт үйлдвэр"-ээс гурван гавьяат төрлөө
"Эрдэнэт үйлдвэр"-ээс гурван гавьяат төрлөө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга асан Шагдарсүрэнгийн Төрбатад “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, Ил уурхайн дарга асан Балбарын Отгондаваад “Гавьяат уурхайчин” цол, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш Пүрэвжавын Оюунсүрэнд “Гавьяат багш” цол хүртээв.

Эрдэнэтийн-Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт”-ийн анхны баяжмал экспортод ачигдаж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ойн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга асан Шагдарсүрэнгийн Төрбатад “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, Ил уурхайн дарга асан Балбарын Отгондаваад “Гавьяат уурхайчин” цол, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш Пүрэвжавын Оюунсүрэнд “Гавьяат багш” цол хүртээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулсан юм. 

412770652_748149770675236_1809401436513168416_n 

Түүхэн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс есөн Хөдөлмөрийн баатар, зургаан Төрийн соёрхолт, 79 Гавьяат цолтон ийнхүү төржээ. 

410456570_784239503732944_890108206632304874_n  

"Эрдэнэт үйлдвэр" 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39,4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос нэг тэрбум ам.долларыг Монголбанканд, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна.

Энэхүү үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдахаас өмнөх 2016 онтой харьцуулахад хүдэр олборлолт 12 хувиар, хүдэр боловсруулалт 18 хувиар, борлуулалтын орлого 3.2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин өссөн бол 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор борлуулалтын орлого 1.8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт хоёр дахин өсжээ. Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд хагас тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.