Г.Дамдинням: Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр энэ Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг байх болно
22 Цагийн өмнө
416
Г.Дамдинням: Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр энэ Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг байх болно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төслийг тун удахгүй эхлүүлж, Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалтын нэг байх болно гэдгийг тодотголоо. Тэрбээр "36 жил яригдаж байгаа зэсийн баяжмал хайлуулах төсөл гараанаас гарна. ТЭЗҮ нь өнгөрсөн долоо хоногт манай яамаар батлагдсан. Тун удахгүй олон улсын нээлттэй тендер зарлагдана. Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн дэргэд, Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд дэд бүтэц нь хийгдээд дуусаж байна. Эрчим хүчний хэсэг дээрээ тодорхой шийдэл нь гараад, энэ төсөл урагшилна. Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалтын ажлуудын нэг энэ байх болно. 3 жил орчмын хугацаанд баригдаж дуусах төлөвлөгөөтэй байгаа. 750 орчим мянган тонн зэсийн баяжмал хайлуулах хүчин чадалтай байна. Үйлдвэрээс гарах элементийн болон хүхрийн хүчлийг тендерт оролцох компаниуд хэрхэн яаж шийдэх дээр ямар хувилбар санал болгосныг нь харна, тэгж байж бид шийдвэрээ гаргана гэсэн тооцоололтой байна" гэв. Энэхүү мэдээллийг салбарын сайд Америкийн худалдааны танхимын энэ сарын ээлжит уулзалтаар оролцогчдод өгсөн юм. Энэ удаагийн уулзалт нь “Монголын эрдэс баялгийн дилемма” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд илтгэгчээр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцлоо. 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.