Г.Дамдинням: Манай салбарын хувьд хамгийн том сорилт нь нийгэмтэйгээ ойлголцох асуудал
2 Өдрийн өмнө
155
Г.Дамдинням: Манай салбарын хувьд хамгийн том сорилт нь нийгэмтэйгээ ойлголцох асуудал
Манай салбарын хувьд хамгийн том сорилт нь нийгэмтэйгээ ойлголцох асуудал юм. Салбарынхаа үйл ажиллагааг зөвөөр ойлгуулах, нийгэмд таниулах, бусад оролцогч талуудтай зөвшилцөх нь зөвхөн Монголд бус дэлхий дахинд тулгамддаг асуудал.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням AmCham-ийн уулзалтад оролцож аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. Тодруулбал, Америкийн Худалдааны Танхим (AmCham Mongolia) зуны завсарлагааны дараа сар бүрийн уулзалтаа дахин эхлүүлж буй аж.
Энэ сарын уулзалт “Монголын эрдэс баялгийн дилемма” сэдвээр зохион байгуулагдаж буй бөгөөд илтгэгчээр Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцлоо.
Уулзалтаар Монголын эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд болон уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, Ашигт малтмалын тухай хууль, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тодорхойгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд өрнөв.
Энэ үеэр сайд Г.Дамдинням "Миний бие ажил хүлээн авснаас хойш хоёр сар орчим хугацаанд салбарын бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхээр зорьж байна.
Манай салбарын хувьд хамгийн том сорилт нь нийгэмтэйгээ ойлголцох асуудал юм. Салбарынхаа үйл ажиллагааг зөвөөр ойлгуулах, нийгэмд таниулах, бусад оролцогч талуудтай зөвшилцөх нь зөвхөн Монголд бус дэлхий дахинд тулгамддаг асуудал.
Судлаачдын тооцоогоор ДНБ-ий 8 хувиас дээш хэмжээг нэг салбараас бүрдүүлдэг бол эдийн засаг нь тухайн салбараас хэт хамааралтай гэж үздэг.
Манай улстай ижил өгөгдөлтэй бусад улс орнууд хөгжиж чадаж байна. Бидэнд ч боломж бий. Гагцхүү олборлох салбараас өөр бодит орлогын эх үүсвэр одоогоор байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай” гэлээ. Мөн илтгэлийн дараа оролцогчид санал бодлоо илэрхийлж, сонирхсон сэдвээр асуулт асууж хариулт авлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.