Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан, олон улсад нээлттэй тендер зарлана
3 Өдрийн өмнө
243
Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан, олон улсад нээлттэй тендер зарлана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г манай яамнаас баталсан. Олон улсад нээлттэй тендерийг зарлана. Уул уурхайн 7 хоног нэгдсэн арга хэмжээний үеэр төслийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулга хийгдэх болно" гэв.

Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг "Зэс хайлуулах цогцолбор" ТӨХХК хэрэгжүүлж буй. Зэс хайлуулах үйлдвэрийн төсөлтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар товлож байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.