Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 7 сарын үзүүлэлтүүд танилцууллаа.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (5.1%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 1.9 (9.3%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (9.3%) их наяд төгрөгөөр буурахад чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 (28.4%) их наяд төгрөг, газрын тос олборлолт 93.2 (13.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.