Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 18 дугаар салбар хуралдааны ирц бүрдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэллээ. Энэ удаагийн хурлаар дараах төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд,
1. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бүдүүний голын алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол,
2. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II
3. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Сумт нэртэй MV-022830 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах Хярын мөнгө-холимог металл болон Сумтын алт-мөнгөний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
4. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт орших "Ямаат" нэртэй алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол
5. Төв аймгийн Лүн сумын нутагт орших Аргал нэртэй алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл