LF-07 цооногийг өрөмдөж, 54 метр үр ашигтай нүүрсний давхарга огтлов
LF-07 цооногийг өрөмдөж, 54 метр үр ашигтай нүүрсний давхарга огтлов
LF-07 ЦООНОГИЙГ ӨРӨМДӨЖ, 54 МЕТР ҮР АШИГТАЙ НҮҮРСНИЙ ДАВХАРГА ОГТЛОВ

“Тэлмэн Ресурс” ХХК (ASX: TMK) нь ГУРВАНТЭС-XXXV нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд Нарийн сухайтын нүүрсний ордын талбайд туршилт олборлолтын 7 дахь цооног LF-07-г 420 метрийн гүнд бүрэн гүйцэт өрөмдөж дуусгалаа.

Уг цооног өрөмдлөгийн ажлыг Мэйжор Дриллинг компани өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник бүхий Schramm TXD200 төхөөрөмжөөр мэргэжлийн түвшинд, үр ашигтай гүйцэтгэсэн нь Монгол Улсад энэ техникийг ашигласан анхны тохиолдол боллоо.

LF-07 цооног өрөмдлөгөөр өнгөрсөн 12 сарын идэвхтэй өрөмдлөгийн ажил өндөрлөж, энэ хугацаанд дөрвөн шинэ туршилт олборлолтын цооногийг аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, төслийн хувьд томоохон ахиц дэвшил, компанийн хувьд чухал амжилтыг авчирлаа.

Ойрын хугацаанд LF-07 цооногт шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, эцсийн тохируулгын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.