ЭТТ: Удаашраад байсан биржээр арилжих нөхцөлтэй гэрээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж байна
22 Цагийн өмнө
122
ЭТТ: Удаашраад байсан биржээр арилжих нөхцөлтэй гэрээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024-2025 онд нүүрс худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудалд онцгойлон анхаарч борлуулалт, худалдан авалтыг сайжруулах, биржээр арилжаалсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багт үүрэг болгосон.
Үүний дагуу өмнө нь биржээр арилжаалсан боловч хэрэгжилт нь удаашраад байсан гэрээ тус бүрийг судлан, худалдан авагч талтай хэлцэл хийх замаар, гэрээний анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр тээвэрлэлтийг эрчимжүүлж гэрээний хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Ингэснээр биржээр өмнө нь арилжаалагдсан өндөр үнийн дүнтэй гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
mine_ett250806 
Түүнчлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нүүрсний хэмжээ, борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 16 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.0 сая тонн нүүрсийг борлууллаа.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.