Гаалийн ерөнхий газраас оны эхний 7 сарын экспортын дүн мэдээллийг танилцууллаа. Тайлант хугацаанд, манай улс 1.42 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх хугацаанд төмрийн хүдрийн экспорт 2024 оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өсөж, 4.68 сая тонн болжээ. Зэсийн баяжмал болон төмрийн хүдрийн экспорт сүүлийн гурван жил дараалан ийнхүү өсөлттэй гарсан байна.