Нүүрсний экспорт оны хоёрдугаар хагаст сайжрах хүлээлт давамгайлж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд удааширсан экспортын гацаа бага багаар арилж, нүүрсний экспорт эргэн сэргэх, улмаар зах зээлийн идэвхжил бизнесийн орчинд шинэ итгэл найдвар төрүүлж эхэллээ. Манай улс оны эхний 7 сарын байдлаар нийт 41.3 сая тонн чулуун нүүрс экспортолсон хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм.