"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Арилжаанд хоёр оролцогч оролцож, үнэ 2.6 хувиар өсөж 35.10 ам.доллароор хэлцэл хийгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна.