“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 2025 оны эхний хагас жилд татварын дараах үзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөний зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан байна.