Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурав
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурав

Үндэсний статистикийн хорооноос аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийг танилцууллаа.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 24.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 990.8 (3.8%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.8 (8.8%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 1.8 (8.8%) их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 5.2 (41%) их наяд төгрөгөөр, газрын тос олборлолтын салбар 88.2 (15.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

Гадаад зах зээлд 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 16.2 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байв.

Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 58.2 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар тус тус эзэлж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.