Дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан групп болох "Рио Тинто" ээлжит гүйцэтгэх захирлаа тодрууллаа. Тус групп компанийн Төмрийн хүдрийн захирал Саймон Тротт "Рио Тинто"-г цаашид удирдан чиглүүлэхээр болов. Түүний хувьд компанидаа 20 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд түүхэн өсөлт, хөгжлийг бүтээх, хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн, группын ирээдүйн хөгжлийг бүрэн зураглах ур чадвар эзэмшсэн хэмээн гүйцэтгэх захирлаар Удирдах зөвлөл дэмжжээ.