"Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
22 Цагийн өмнө
117
"Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
"Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ хууль бус хэмээн үзэн эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Тус компани нь Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай бөгөөд 1200 ажилчин уурхайчинтай. "Багануур" ХК-ийн ТУЗ нь ээлжит бусаар хуралдаж, одоогийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Үүнийг ажилчид нь улс төрийн зорилготой хууль бус шийдвэр хэмээн үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлж эхэллээ. ТУЗ гаргасан шийдвэр, үндэслэлээ уурхайчдад биечлэн танилцуулах шаардлагыг компанийн ажилчдын зүгээс гаргалаа.
 
Эргэн сануулахад, "Эрдэнэс Монгол" нэгдэл 6 сарын өмнө Д.Түвшинжаргал удирдлагатай "Багануур" ХК-ийг сайн ажиллаж байна хэмээн үзэж, нэгдлийнхээ оны шилдгээрээ шалгаруулж байсан билээ.
baganuur 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.