"Эрдэнэс Тавантолгой" ХК 224 мянган тонн коксжих, 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 224 мянган тонн коксжих, 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 3 удаагийн арилжаагаар 35 багц буюу 224.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
  • Эхний арилжаанд 6 оролцогч оролцож 87.7 ам.долларт
  • 2 дахь арилжаанд 5 оролцогч оролцож 88.2 ам.долларт
  • 3 дахь арилжаанд 4 оролцогч оролцож 90.2 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
 
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорьж 2025 оны 7 дугаар сард 7 удаагийн арилжаагаар 608.0 мянган тонн нүүрс борлуулаад байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.