Уул уурхайн 7 хоног: БНХАУ-ын Элчин сайдын яам тэргүүлэн оролцохоор болсныг онцолж байна
11 Цагийн өмнө
82
Уул уурхайн 7 хоног: БНХАУ-ын Элчин сайдын яам тэргүүлэн оролцохоор болсныг онцолж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) 2025 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд  Уул уурхайн 7 хоног (MiningWeek & MinePro 2025) олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” уриан дор зохион байгуулахаар ажиллаж байна.  

Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бодлогын уялдаа, хөрөнгө оруулалтын боломж, бүс нутгийн интеграци болон хариуцлагатай уул уурхайн төлөөх олон улсын түншлэлийг өргөжүүлэхийг зорьж байна.

Тус чуулга уулзалтад  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь тэргүүлэн оролцох (Focus Country) болсонд баяртай байна.

БНХАУ нь ашигт малтмалын дэлхийн хамгийн том хэрэглэгч, хөрөнгө оруулагч, технологи шинэчлэгч төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын гол стратегийн түншийн хувьд дараах чиглэлүүдэд тэргүүлэх байр суурьтай оролцох юм.

  • Бүс нутгийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх
  • Ногоон болон ухаалаг уул уурхайн инновацыг хурдасгах
  • Дэд бүтэц, худалдаа, хамтын хөгжилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Мөн тэргүүлэгч улсын хувьд төр-хувийн хэвшлийн уулзалт, хөрөнгө оруулалтын танилцуулга, хамтарсан семинар, дэд бүтцийн форум болон технологи нэвтрүүлэх зэрэг олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

Уул уурхайн 7 хоног (MiningWeek & MinePro 2025) олон улсын чуулга уулзалт,  үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, олборлогч компаниуд болон технологийн тэргүүлэгчдийг нэг дор цуглуулж, хариуцлагатай уул уурхай, хөгжил, хамтын ажиллагааны индэр болон өрнөх юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.