Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлэх, Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын холболтыг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд экспорт, дэд бүтцийн болон томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй.