Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт нөөц 3.1 сая тонн гэж "Эрдэнэс Монгол" компани зарлалаа. Нийт 6 орд илрүүлсэнээс 4 нь том, 2 нь жижиг ордод тооцогдож байна. Энэхүү эрдсийн нөөц баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүрэн ашиглах, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай гэдгийг тус компани онцлов.
Үүнд Улаандөл, Халзанбүрэгтэй, Мушгиа худаг, Хотгор, Цагаан чулуут, Лугийн гол тэргүүтэй орд багтаж байна. Эдгээрээс Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар газрын ховор элементийн хайгуулын ажил хийгджээ.