"Эрдэнэс Тавантолгой" ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
4 Цагийн өмнө
103
"Эрдэнэс Тавантолгой" ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
 
Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч оролцож 34.9 ам.доллар, хоёрдахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож 35 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.