"Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр Ж.Ганбатыг дахин томиллоо
"Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож,  БЭТ-өөр Ж.Ганбатыг дахин томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, өмнө нь Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үргэлжлүүлэн томилох шийдвэр гаргалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, өмнө нь Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үргэлжлүүлэн томилох шийдвэр гаргалаа. 

Ж.Ганбат нь сүүлийн нэг жилийн хугацаанд тус компанид БЭТ-өөр томилогдон ажилласан. Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа эрс сайжирч, ашигт ажиллагаа нэмэгдсэн. Тухайлбал, 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн зэрэг компанийн түүхэн амжилтууд бүртгэгдсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 

Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн. 
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. 
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв. 
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв. 
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв. 
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов. 
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав. 
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.