ГЕГ: Оны эхний таван сарын байдлаар 3.40 тонн алт экспортолжээ
9 Цагийн өмнө
87
ГЕГ: Оны эхний таван сарын байдлаар 3.40 тонн алт экспортолжээ

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас 2025 оны тавдугаар сарын гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 884.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Оны эхний 5 сарын дүнгээр манай улс 3.40 тонн алт экспортолжээ. Энэ нь 2024 оны эхний таван сарын экспортын дүнтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний таван сарын хугацаанд манай улс 4.7 тонн алт экспортолж байжээ. 

Монголбанк 2025 оны тавдугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.3 хувиар буурсан дүн юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.