Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт болох "Тогтвортой уул уурхайн төлөө" (ТУУТ) стандартын талаар иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан танилцуулга уулзалтыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци санаачлан зохион байгууллаа. Тус танилцуулгаар Монголын уул уурхайн үндэсний ассоциациас ТУУТ стандартын Нутгийн иргэд болон орон нутгийн харилцааны протокол, олон талт зөвлөлийн талаар тайлбарлав.
Мөн Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-ийн удирдах зөвлөлийн дарга О.Батболд Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжсэн Гурван талт зөвлөлийн туршлагыг оролцогчдод танилцуулсан юм.
ТУУТ/TSM стандартын орон нутгийн харилцааны протокол болон Канадын уул уурхайн үндэсний ассоциацийн олон талт зөвлөлийн үйл ажиллагааны талаар эрдэс баялгийн салбарын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд хүргэх нь энэ танилцуулгын зорилго байв. Танилцуулга бүхий арга хэмжээнд иргэдийн нийгмийн байгууллагуудын төлөөллөөр тогтохгүй их сургууль, уул уурхайн компани зэрэг байгууллагуудын төлөөлөл хамрагдаж холбогдох асуудлуудаар санал сэтгэгдлээ солилцлоо.