Монголбанк 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна
3 Өдрийн өмнө
147
Монголбанк 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна
Монголбанк 2025 оны 5 дугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.3 хувиар буурсан үзүүлэлт байна.
gold1 
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 171.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 711.0 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 5 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 376,606.51 төгрөг байв.
gold2 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.