Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд 2.4 хувиар өслөө
2 Өдрийн өмнө
228
Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд 2.4 хувиар өслөө

Үндэсний статистикийн хороо 2025 оны Монголын эдийн засгийн эхний улирлын үр дүнг танилцууллаа. Эхний улиралд манай улсын эдийн засаг /ДНБ/ 2.4 хувийн өсөлт үзүүллээ. ДНБ 2023 оны эхний улиралд 8 хувь, 2024 оны эхний улиралд 7.9 хувиар өсөж байсан. Эдгээртэй харьцуулахад, эдийн засгийн орчин нөхцөл үлэмж муудаж байгааг харуулна. 

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний улиралд 2.4 хувиар өссөний 1 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 0.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.4 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, -0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлт саарсан хамгийн том шалтгаан нь нүүрсний экспортын үнэ болон биет хэмжээний уналт байлаа. 

ДНБ 2025 оны эхний улиралд 19 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 2.5 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.1 (18.6 %) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг нэг (15.1%) их наяд төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ. 

May be an image of text that says '自 УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ТИКИЙн ХОРО дотоодын нийт БУТЭЭГДЭχΗ нийт Монгол Улсын эдийн засгийн еселт 2025 онд ДНБ, оны унээр 2.4% ДНБ, 2015 оны зэрэгцуулэх γнээр F 19.0 их наяд тегрег F 6.2 их наяд тегрег Эцсийн ашиглалтын аргаарх ДНБ-иЙ бутэц, дунд эзлэх хувиар Θрхийн ၁၁၁ 59.1% F 王 Терийнбайгууллагын Терийн байгууллагын ၁၁ 16.0% Херенгийннийт хуримтлал 34.7% Цэвэр экспорт -9.8%'

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.