Нүүрс худалдах, худалдан авах болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
5 Өдрийн өмнө
109
Нүүрс худалдах, худалдан авах болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.
 
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэх юм.
496007884_1038381438481480_2155137039299113318_n 
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Чайна Энержи Интернэшл Девелопмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ү Чуань нар гарын үсэг зурлаа.
496843959_1080962597389349_8030489717833069887_n  
 
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нээж үг хэлсэн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн-оос дээш давуулан, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.